Дурсамж : Гэнэт блог идэвхжүүлэлтийг олж үзээд...

Гэнэт блог идэвхжүүлэлтийг олж үзээд...

Блогоосоо урвая гээгүй хэрнээ л жил гаран завсарлаж дээ. Будилан барин бичиж ээ л явсан бол...Өнөөдөр хэд хэдэн блогчидоороо түр ороод гарлаа..Урьд өмнийн юм санагдаад,хэсэгтээ л догдлов..( ха хааа...нээх хуучны блогчин царайлчихваа..ккк ) Бичлэг нь өмнөхөө бодвол цөөрсөн ч гэсэн тогтмол бичээд байсан нөхдүүддээ баярлав,бас жаахан атаархах ч шиг...Мөөгийн хэлдгээр, нээрээ л жаргалтай үедээ энэ bee  найзаа их гомдоодог юм байна аа...тэгээд жаахан хямархаараа л ирж гоншигноод,би л лав. Жил гаран эзгүй байхдаа хичнээн ч их  баяр хөөр,инээд наргиан,гэгээн дурсамж,гэгэлгэн гунигаа хуваалцаагүй өнгөрөөв дээ...одоо нөхөе гэхэн ээ ч яг л тэр үеийнх шигээ миний ч сэтгэлд буухгүй,хүний ч сэтгэлд хүрэхгүйн зовлонг,ахин нэг ухаараад,гаслаж сууна....ийм нэгэ мэдээд байгаа хэрнээ,залаад байж чаддаггүй зовлонгоо,хэзээ ухаарч элээх юм бол доо...Тэртээ нэгэн цагт шүлэг найрагт хүртэл ингэж л ханддаг байсан бололтой....

                                       Өршөө...

Найраг та

Намайг өршөө

Амьдралын үнэнийг агуулсан атлаа

Ахин дахин давтсан байвал

Ацагласан үсэг нь адил ч гэлээ

Амьтан хүнээс хуулсан байвал

Намайг,мөнгөөр бүрэж,алтаар хулдсан ч

Найраг та найрсаж бүү өршөө.

Сэдэв санаа хайж үл тэвчивч

Сэтгэлийн дэврэлээ танисан байвал

Зуун зууны онгод өвлөөд

Зуурт нь нэгтээ төөрцөн байвал

Намайг,өнгөөр нураж,насаар улдсан ч

Найраг та хайрсаж бүүр өршөө...

                            1984-12-11. Улаанбаатар.







start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)