Дурсамж

Гэнэт блог идэвхжүүлэлтийг олж үзээд...

2017 оны 11-р сарын 14 Нийтэлсэн Зуугийн сүм

Блогоосоо урвая гээгүй хэрнээ л жил гаран завсарлаж дээ. Будилан барин бичиж ээ л явсан бол...Өнөөдөр хэд хэдэн блогчидоороо түр ороод гарлаа..Урьд өмнийн юм санагдаад,хэсэгтээ л догдлов..( ха хааа...нээх хуучны блогчин царайлчихваа..ккк ) Бичлэг нь өмнөхөө бодвол цөөрсөн ч гэсэн тогтмол бичээд байсан нөхдүүддээ баярлав,бас жаахан атаархах ч шиг...Мөөгийн хэлдгээр, нээрээ л жаргалтай үедээ энэ bee  найзаа их гомдоодог юм байна аа...тэгээд жаахан хямархаараа л ирж гоншигноод,би л лав. Жил гаран эзгүй байхдаа хичнээн ч их  баяр хөөр,инээд наргиан,гэгээн дурсамж,гэгэлгэн гунигаа хуваалцаагүй өнгөрөөв дээ...одоо нөхөе гэхэн ээ ч яг л тэр үеийнх шигээ миний ч сэтгэлд буухгүй,хүний ч сэтгэлд хүрэхгүйн зовлонг,ахин нэг ухаараад,гаслаж сууна....ийм нэгэ мэдээд байгаа хэрнээ,залаад байж чаддаггүй зовлонгоо,хэзээ ухаарч элээх юм бол доо...Тэртээ нэгэн цагт шүлэг найрагт хүртэл ингэж л ханддаг байсан бололтой....

                                       Өршөө...

Найраг та

Намайг өршөө

Амьдралын үнэнийг агуулсан атлаа

Ахин дахин давтсан байвал

Ацагласан үсэг нь адил ч гэлээ

Амьтан хүнээс хуулсан байвал

Намайг,мөнгөөр бүрэж,алтаар хулдсан ч

Найраг та найрсаж бүү өршөө.

Сэдэв санаа хайж үл тэвчивч

Сэтгэлийн дэврэлээ танисан байвал

Зуун зууны онгод өвлөөд

Зуурт нь нэгтээ төөрцөн байвал

Намайг,өнгөөр нураж,насаар улдсан ч

Найраг та хайрсаж бүүр өршөө...

                            1984-12-11. Улаанбаатар.







Гэнэт блог идэвхжүүлэлтийг олж үзээд...

2017 оны 06-р сарын 13 Нийтэлсэн Зуугийн сүм
  1. Саяхан хуучин блогоо сэргээлгэж олчоод баярласандаа өдөр шөнөгүй л бичихээр юм бодож байсан чинь....юү вэээ...хичнээнч  хоног хий эргэцэн юм дээ...Тиймээ одоо ч гэлээ  хичнээн их юм бичмээр санагдав ч....Анх л блог гэдэг зүйлийг шимтэн уншиж,бичиж байсан тэр үеийн мэдрэмж,хүсэл мөрөөдөл,зорилго тэмүүлэл хаашаа явчихваа...за бүр түүнээ байг,улирч одсон он жилүүдийн минь дурсамж,гэнэн хонгор насны минь шохоорхол,гэмгүй хайлган сэтгэлийн гүн халил гэлтэй,гэгээн хайрын минь  дуулал ч гэмээр,итгэл тээж сэтгэлд эгшиглэх мөчүүд, дурсамж дуртгалын өнгө хоршин бодол чилээвч,нэг л сэтгэлээс гадагшилж өгөхгүй нь юутай уйтай...

Зуугийн -Сүм он он дамнан будилсаар...

2017 оны 04-р сарын 28 Нийтэлсэн Зуугийн сүм

Сайн уу блог минь.

Он өнжин будилсаар, одоо л нэг юм золгов доо.. Сайн анд дүүгийн хүчээр...

Одоо дахиж мартахгүйгээр хаширав... хэ хэ хэ.

Будилсан минь 2

2015 оны 03-р сарын 08 Нийтэлсэн Зуугийн сүм

Зээ блогийн сайхан Ээжүүд,хожмын сайхан бэрүүд болох охид бүсгүйчүүлдээ мартын 8-ны халуун мэнд хүргэж,аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Сая би Хилэнц авхай руу утас цохилоо...

 Дэлгэрэнгүй»

Үерхэл.

2015 оны 02-р сарын 09 Нийтэлсэн Зуугийн сүм

Үерхэл

            Налиг шалиг цэнгэлийн

            Алаг эрээн хөшиг биш

            Ашиг завшаан хайсан

            Арын хаалганы түлхүүр биш.

Үерхэл

            Чиг зүг зөрөв ч

            Чин санаа нэгсэх

            Сэтхил,оюун,бодол,хүслээрээ

            Сэлүүр нэгтний тэнгис билээ. 

                                                                  1972 он.

                                                              Зуугийн сүм.

ЭЭЖ...2

2015 оны 02-р сарын 08 Нийтэлсэн Зуугийн сүм
Гоё-Эээжийн бээгийнээс санаа аваад..[угаасаа Ээжийн тухай цуврал этр гэж байсан даа...]  бичижийн ккк.Би тав зургаатай л байсан байх цэцэрлэгт л байсан даг.. Дэлгэрэнгүй»

Гаднаасаа норж,дотроосоо шатсан үдэш...

2015 оны 01-р сарын 12 Нийтэлсэн Зуугийн сүм
Санасаартай сайхан ангуучлаад л, Мөөгтэйгөө мөрөөдлөө хуваалцаж... Дэлгэрэнгүй»

ЭЭЖ...1..

2015 оны 01-р сарын 08 Нийтэлсэн Зуугийн сүм
ЭЭЖ минь..хоёр жил гаруйн өмнө нөгөө нэг айтар элэгний юм болчоод...ямар ч эмчилгээ хийх боломжгүй дээрээ болцон байна гэдгийг дуулаад...элдэвийн л суваг хайсан...явж явж... Дэлгэрэнгүй»

Миний бундуутай найз.

2014 оны 11-р сарын 20 Нийтэлсэн Зуугийн сүм
Залуудаа би хөгшчүүлтэй их найзархдаг байлаа..Тэр дундаа манай  бригадад тогооч хийдэг 60 нас холоо давчихсан хүн байж билээ... Дэлгэрэнгүй»

Дөрвөн мөртүүд.

2014 оны 11-р сарын 11 Нийтэлсэн Зуугийн сүм

Бүх өнгийг голохгүй

Бүгдийн ч бас таалахгүй

Ертөнцийн өнгө дэндүү олон ч

Хүртэлцэхийн хувьд дандаа ижилсэхгүй. 

               х    х    х

Хичнээн эрт сэрэв ч гадаа гарахгүйгээр

Хэрхэн үүр цайхыг тэгтлээн бахдаж чадах уу...

Эчнээ дадан,сэдэв ч ил гаргахгүйгээр

Бичинээ гэсэн оргилын бэлд нь ч хүрч барах уу...

               х   х   х

Үлэмжийн Наран гэсэн хэрнээ

Үзэмжийн Саран гэнэ үү хэмээн

Үнэхээрийн шарлахсан Саран авхай

Үүлэн нэвт гийгүүлэх гэж ядлаа.

                               Зуугийн Сүм.   Жич: Огноо бичсэн ноорог нь олдодгүй ээ..1970-аад оны л дундуур байхаа. 

Самган маань сая л нэг 60 хүрэвдээ.

2014 оны 11-р сарын 08 Нийтэлсэн Зуугийн сүм
Урьдын цагт Аугаа их Октябрын баяртай л нэгтгээд тэмдэглэчихдэг байсан гэжуугаа,самганыхаа төрсөн өдрийг..Одоо цагт "О" баяр байхгүй болцон болхоор яг л өдөрт нь тэмдэглэдэг болчоод байгаа.."Жаахан" охин аваад л сууж байсан санагдах юм,..өнөө тэхнээн жар хүрчижээ самган маань.Хэрэлдэж уралцаж,хэлэлцэж уяралцаж өдгөөг хүрсэн ханьдаан..хань минь 60 гэдэг нас юу ч биш шүү,би чинь 100 хүрэх зорилготой,тэр хүртэл хамт л байдаг юм шүү чи минь ач үрсийнхээ сайн сайхныг үзэх л гэж ханилсанаа мартав..гэж нэг сануулав,гээд бас мэлмэрсээн тэсээгүй... хэ хэ хэ.

Нэг жил болчихлоо гэж үү...

2014 оны 11-р сарын 02 Нийтэлсэн Зуугийн сүм
Нээрээ нэг жил болчихлоо гэж үү...үнэн үү..хэ хэ хэ хуанли хархаар үнэн байнааа...цаг хугацаа гэдэг юутай хурдан цахилнам...Нодинон өдийд хорхойсож,хорхойсож блогтой болчуутаа,за өнөө шөнө нойр хүрэх бол уу нтр гээл нээх сүрхий бодож,биччихээд л..төд удалгүй тас унтачихсан л байсан,тэр өдөр жилийн өмнө байсан гэхэд, ердөө өчигдөрхөн мэт санаанд илхэн..Энэ хугацаанд миний хувьд өчнөөн л юм болж өнгөрсөн атал,түүнээсээ бээгийдсэн минь өдийхөн гэж бодхоор,блогчин болох яагаа ч үгүй байна даа хэмээн өөрийгөө голжээ суунам.Нөгөө л блогтоо зураг,бичлэг оруулж сурах бас бус зөндөө л зорилго тавиад байсан минь яалаа даа...за маргааш,за маргааш...гэж залхуурч хойш тавьсааааааар байтал..жил болчиж..ичих ч үгүй бас ой нтр гэж сануулаад байнаа...ккк...Гээд яах вэ бас ч гэж сээгийдхээс хэтрэхгүй явсанаа бодвол,сэтгэгдэл үлдээх  андуудтай болсоноо хархаар, эрүү өлгөр,хараа бүр дээгүүр,нуруу гэдгэр,нулимас ойрхон алхажийхийн...ккк. энэ нь  блогчин хүний жаргал юм болов уу...? Хэрвээ тийм аваас,энэ блог хэмээх гайхамшигт ертөнцөд намайг хөтөлсөн,бүхий олон блогчид,та нарын минь л АЧ...Гялайлаа та нартаа,гүнээ хүндэтгэн мэхийн ёсолъё.

Хорин жил өнгөрсөн ч...

2014 оны 10-р сарын 18 Нийтэлсэн Зуугийн сүм

Аальхан ааштай ханийнхаа нүдийг хараад

Аглагч сэтгэлд нэгэн од цойлов.

Учир шалтгааны үнэн мөнийг хайваас

Уянгын бадаг сэтгэлд харавсан байлаа...

                          Зүүдээ манасан хагас нойрон дундаа

                          Зүйргүй гэмээр халамж нэгийг үзээд

                          Уянгын халил цалгин дэврэв үү гэмээн

                          Унаган багын гэнэн мөрөөсөл байлаа...

Амраг ханийнхаа алагхан мэлмийд уяран

Аандаа төрсөн бахархал хайрын дуу

Анхны хайраа аанай л хэвээр тээж

Амгалан нойрондоо баясан учирах зүүд...

                            Хослохын заяа түшсэн золтой ч...

                            Хорондоо уйлаж явсан зовиуртай ч...

                            Хоорондоо хорин жилийн зөрөөтэй ч

                            Хожимоо нэгэн биеийн заяатай

Алдаж онож ээ явсан

Арван наймтайн минь дурсамж

Угтаа нэгэн чанар

Уянгын бадаг байлаа. 

Х Х Х..

2014 оны 10-р сарын 18 Нийтэлсэн Зуугийн сүм

Хурмаст тэнгэрийн од юуг нь тааруулан

Хуримын даашинз чамдаан би оёъё

Хөмсгөн сарыг нар юутай нь таацуулан

Хунгийн цагаан хүзүүгий чинь гоёъё.

Аянгын гялбаанаар сүлд модоо чимэж

Аадрын үүлнээс анхны цас лавсуулъя 

Ангир цээжинд чинь тэврүүлж л байвал барав

Ахиад нэг өлгийдүүлж нялхарсан ч яах вэ..

                                                      Зуугийн Сүм. 1983-01-21. гэртээ. төрсөн                                                                 өдөрөө,гэргийдээ эрхэлж,нялхарч,нялуурч                                                          байхуйдаа...ккк.одоо хархаар жаахан ичдийн.

Сэтгэл нэг л хөндүүрхэн...

2014 оны 10-р сарын 18 Нийтэлсэн Зуугийн сүм
Хүйтний ам наашаа,хөхүүрийн ам цаашаа...болж байгаа энэ үед,өнөөдөр бол дэндүү сайхан өдөр байнаа...Гэв ч сэтгэл гэгэлзээд...санаа хоёрдоод...ккк...Хар Мөөг хаашаа ч юм нисчихсэн гэж бодхоор...тэгээдаайгаан бол уу...эргэж уулзах өдөр байдаг л байгаа даа...нтр гэж өвгөн хүний өөнтөгч бодлоор өөрийгөөн зовоогоод байх шиг байнаа ккк...Анх л блог гэдэг юмыг этгээд нэртэй "Хар Мөөг" энэ охиноос л мэдэрсэн болхоороо тэр үү,эгэлгүй авьяас,ижил үгүй онгодын биширсэн болооод тэр үү...нэг л тийм дотно өхөөрдөм  хайр төрөөд байдаг юм золиг гэж..галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй 25-хан нас шүү дэй барам гэж...за за уйлах гээдэйн ккк...больё...уйлах гэснээс би яагаад ийм уйланхайгаа хөдөө явж ирчээд бичнээ ккк...харин та нар дагаад уйлаарай кккк....